Дурсамж гэхиймууда одоо

8/11/10

Хай оол.. Ойрын хэдэн өдрүүдэд толгойд янзүрийн бодол эргэлдкүн дээрээс ямар ч үйл явдал тохиохгүй байгаа нь блогоо ажиллуулахгүй байгаагийн нэг шалтаг гэж хэлж болох юм д даа, тийм.. Өглөөнөөс хойш орос дуунууд их сонслооо, хөнкөн , чихэнд наалдацтай, нүдэнд дулаахан нэг тийм өөөрийнн гэмээр сонсогдхын. Братья гримм, руки вверх, звери мери гээл.. Багадаа школьная пора гээд нэг дуунд их дуртай байжүлээ :'( уйлж нтр .

Ааа бас Тайванбатын Мөрөөдлийн дуу-г олж авч сонслооо. Өчигдөр ажил тараад 2 найзтайгаа хальт уулзсан чинь тэр кафед явааайдын. Би бүр юм ярихаа болиоод чих тавиаад сонсцон найзыгаа юм ярихад нь ЧШШШШ гэж мэгцэн. Сая чанга сонсож нэг санаагаа амраалаа phew. Ааа тийм , НАйрамдал зуслангийн сүлд дуу бас их хөөрхөншт. "Хөвч хангайн урилгааааррр хөөр болон золгосоннн" гэж ирээл сонсуул бас зүрх базлах л байхдаа.
Анх найрамдал 1994 онд явжийжүлээ. Юугээ ч мэдку жоохон юм бас дүүгээ чирээд явчижэээ.. Нөгөөх нь 3,4-р анги байжийж гутлаа ч үдэж мэдкү дүү. Тэээл өглөө ч сэркү, гутлаа ч үдкү, тасагаа ч цэвэрлкүү , би наана нь эгчшүү ухаантайм болохоороо өмнөөс нь салгалаал хамаг юмы нь хийдэг . Өглөө сэркү болохоор нь бүр бачуураад "ЭЭ ээлдээ сэрээчээ гадаа хамаг хүүхдүүүд жагсцан байштээээ ээээ" гээл уйлаал хаха. Тиййммм хариуцлагатай хүн байх нь байшт би. Манай дүү чинь яг эрэгтэй хүүхэд шиг үнэн зодоонч сахилгагүй хүүхэд байжээж. Тасагийн нэг охиныг мээмтэй гээд шоолж эдр, нөгөөх нь уйлж эдр, би улайгаад нүүрээ хийх газаргүй болж эдр. Тээл энд тэнд " Манаййх майрр ротвейлэр, овчарк тэжээдэг, ядархаараа сембернар дээрээ сууж явдаг " гээд ярьцан. Хүмүүс ирж надаас асуугаал би наана нь банталтын царай шахцан худлаа бүлтэрч нтр. АА тийн, тэхдээ манай дүү гэртээ ирээд гэрийхэнд хэлдийн " Энэ Цитрус анхны өдөр хоол идкээд бүгд ширээн дээрээ хэн ч идэж эхлээгүй суужийсан чинь ганцаараа аяга тавагаа тачигнуулаад хуруугаараа чихэж идэхээр нь би ширээн доогуураа хөлийг нь өшиглөсөн чинь наашаа нэг харснаа ЯААСАН ИДЭХҮҮҮ гээд халбагаа ойртуулснаа юу ч болоогүйм шиг үргэлжлүүдээл чихэж надыг эвгүй байдалд оруулсан" гш.. Тээл анхны диско боловооо. Би гэдэг хүн чинь диско байтугай бүжиг гэж юу байдгийг ч мэдкү хүн учраа олкуу байжийтал нэг баньд ирээл бүжиглэхүү гээл уриваа. Тэхээр нь "тэгийлдаа" гээд хөтөлж аваачаад баахан охидууд бүгдээрээ хөтөлцөөд тойрог болцон гар мараа дундаа нийлүүлээл баруун зүүн тийш найган эргэлдэж байсан тойрогт нь мань хүнтэй хамт дунд нь орцон тойрон бүжиж эдр хаха. Тийм л ойлголттой байсан хүн дээ би. Тэгээ сүүлдээ овоо ойлгоод тойрку бүжиж эдр. Тэхэд Michael Jackson-ий Heal the world-ийг тавьдаг байсын. Би тэгэээл лаг дур мэдээл Children's worlddd гэж мэгээ дуулаадайдаг байсан. Дараа нь heal the world байсны нь мэдэээд гүймөн их ичжүлээ. Тээл дараа нь найрамдал дуусаал гэртээ ирсэн чинь гэрлүү хүүхдүүд утасдаад, эмээ уурлаад. Энэ одоо тэр Найрамдал явсан биш янзүрийн бүдүүн хоолойтоо хүмүүс залгаад уналаа !!! гэснээс хойш дараагийн явалтан дээр хүмүүсст утсаа дандаа худлаа өгдөг болжүлээ. Нэг удаа яг нэг хүүхдэд худлаа утас өгчөөөл зогсжийсон чинь багш ирээд Цитрусаа утас чинь хэд вэээ гэсэн чинь худлаа өгсөн утсаа таг мартдын байгааздээ. хаха. Яааж аргалж гарснаа мартчиждэээ. НАйрамдал аааа гэжжж... Тэгээл улмаар жил болгон явдаг архаг гар болсондоо жилд 2,3 явж нтр. Одооо нэг худлаа үнэн очиж хархымсн хүүхэд насаа дурсхымсан. ДАанч машингүй, гүйэ ядаж жолооны үнэмлэх гэдэг байгаадаа.. Жолооонд явияаааа гээд найзуудыгаа санал болгоход нь ҮГҮЭЭЭ гээдайдаг байсан,,, муу чихгүй толгой.

10 comments:

Anonymous said...

Бид дээрээ ганцхан нартай
Дэлхий ээжийн үрс билээ
Бид дээрээ ганцхан сартай
Сансар бүлгийн нинжа билээ гээл дуулаад байдаг байжулээ. Яриал байвал аймар их дурсамж байдийн байна лээ. Гоё тэ

А said...

Яаанаа Сумьяагийн дууг уншаад сонин болчлоошт :P

Дүү эгчийг өвчин төржээ

Anonymous said...

Би амьдралдаа зуслан явж үзээгүй хүн дээ. Гоё юмөө.

earless said...

бичигс чихгү толгойлоод пэлэтайм явж амжсангү :(

ЗОРИГТ8 said...

бид дээрээ ганцхан нартай хүүхдийн гүрэн улс билээ... ангиараа дуулаал хөөрхөн байсиймаа

Nimkaa said...

yawnaa citrusee hamt yawah uu?

Keesh said...

мал дээр л зусжийлаа тэнд ямрамных нь дуу байхуу хөөрхий муу хүүд хэдэн ааруул олдуул их юм шдээ тэгээд шөнө шуурганаар малдаа яваад бороонд шалба нороод хөлдөж үхэх гэжийхад тамуусайнууд зуслангийнхаа зузаан хөнжилд хөлбөрч хэвтжийсэн бий вий, халуун наранд төөрсөн хурга хайгаад явжийхад, харин та нар сүүдрэвчин доороо хонины махтай хуушуур иджийсэн бий вий, хар шөнөөр ямаа ишиглүүлкээд сахижийхад, хаа очиж тойрон бүжиг хийжийсэн бий вий за яахвээ сайхан мэдээрэй гш хаха

за за тоглосын би чинь жил бүр зуслан явдаг архаг зусланчин шүү дээ, гэхдээ энэ зуслан гэдэг чинь амралт мөн биз дээ, яагаав нөгөө очиж архиджийгаад, маргааш нь хагалсан цонхыхоо мөнгийг төлөөд харидаг тийм газар мөн биз дээ, тэгж хамааруулж болно биз дээ ай, тэгвэл ч би их паянтай хүн шүү, юун бид дээрээ ганцхан нартай мартай, олон нар гартал шаашд, юун хөвч хангайн урилга мурилга, өглөө нь тэр хөвч хангайд нь сэржийгаам чинь, үхснийх нь хөөр баяр байхав дээ, ээ сда яагаад энд унтачваа гээл босоод гутлаа хайшд зазазаз яриад байвал нэг иймэрхүү, сэтгэгдэл гэж хачин юм болчлоо уучлаарай

Chingundorj said...

хэхэх, нэ хүмүүс ч нүдэнд харагдтал гоё бичих юмаа

LuZa said...

Zuslan yavj yzhiimsan gej

odoo ch hogshrood yun zuslan hahaha

serenity said...

амьдралдаа нэг л удаа явж байлаа хэхэ

Post a Comment