хамгийн богино хумстай хамгийн урт бичлэг

10/7/10

Хмм. Хүний амьдралд зовлон жаргал ээлжилж л байдаг хойно доо.Жаргалын хувьд багахан юмнаас аз жаргалыг үнэн сэтгэлээсээ мэдэрдэг байх хэрэгтэй шүү.




Заавал эд материал, мөнгө төгрөгтөө биш хүн гэдэг чинь хайрлуулж халамжлуулах гэж л төрдөг юм шиг санагддын. Хүн байтугай энэ том араатанг л харчилдаа, бас эрхлээд байгаам чинь яаахын. Уөөннн жүүжүжүжү.


Зовлон шаналал гэдэг харин ёстой олон янзын хэлбрээр илэрдэг, хүн болгон дээр адилгүй байдаг зүйл. Нэг хүний хувьд маш том шаналал байхад нөгөө хүний хувьд байдаг л нэг зүйл байх жишээтэй. Угаас тэгээд зовлон гэдэг чинь аз жаргалын хаалгыг онгойлгох түлхүүр гэж надаас ч ухаантай нэг хүн хэлсийн байлээ. Ооёё өөрөө аягүй ухаантай тээ. Тиймээ тийн. За тэгээд хичээл заажаам шиг ЗОВЛОН гэдгийгээ дотор нь хуваая л даа.
1. Бие махбод дээр илэрдэг буюу өвчин шаналал~~~~ энэ бол ёстой зовлонгийн хамгийн дээд дээд дээд дээд хязгаар байх. Хэдэн сая долларын байшинд ч бай ямбий овойхойд ч бай өвчин шаналалдаа баригдаад хэвтэж байгаа тэр 2 яг адилхан... за яахав мөнгөтэй бол эмчлүүлээд эдгэрчих байх. Гэхдээ бүр эдгэшгүй бол тэ. ... Тэхээр одоо зарим нэг зовлон шаналалтай яваа хүмүүс бол энүүний хажууд жаргацан байгаа байхгүй юу.
2. Сэтгэл санааны шаналал~~~ энэ чинь харин дотороо 80 задрана даа тэ.
ө. Хайр сэтгэл--- Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр сэтгэл оооёёё донгосоодайхгүй юу. Нээрээ бас энэнээс чинь болж цаана чинь зүүний үзүүр дээр будаа тогтдог шиг арай гэж хүн болж төрчөөөд хэдэн зуун наян зургуулаа амиа хорлож үхэж байна. Гэтэл цаань чинь 1 хоног ч болтугай амьд явах юмсан гээд өвчин зовлонтойгооо тэмцэж байгаа хүмүүс байна. Хайр сэтгэлийн хувьд гэвэл нөгөө хүн нь өөр хүнд сайн болцон, эсгүүл хол газар зүүн мөрөө гарган яваар одсон гэх мэт асуудлууд байна л даа. Гэхдээ энэ шаналал нь яаж ч хүчтэй байсан цаг хугацааны л асуудал байдаг юм. Хүний сэтгэл гэдэг чинь сонин штээ, саяхан л үхчихгээл дурлаад сүйд болоод уйлан дуулан явжийсан мөртлөө хэсэг хугацааны дараа тэр зүйл огт байгаагүй мэт ямарч мэдрэмжгүй болсон байх вий. Эсгүүл тэгээл заавал өөрийг нь тоохгүй сонин зан гаргаад өөдгүйрхээд байгаа хүнрүү тэмүүлж өөртөө шаналал нэмжийдэг. Хэрэв чамайг байнга гомдоодог нтр хүн байх юм бол ер нь хэрэггүй дээ. Цагийн гарз, няарвны гарз. Харин ямар хүнийг хүлээх хэрэгтэй гээч, хайх ч гэхиймүү даа... Чиний найз шиг чинь байж чамайг сонсож чаддаг, ямар ч нөхцөлд хаана ч явсан чиний төлөө юугаа ч хаяад юу ч хийхэд бэлэн байдаг, чамайг инээлгэж баярлуулж байдаг, чамайг яаж ч сапирцан царайлаад явжийсан гоо үзэсгэлэнг чинь харж чаддаг, ммм чамайг жаргалтай байлгадаг тийм л хүн .. тийм хүн одоо хүн болгонд л заяагдсан байдаг байх. Тэрийгээ олж авах л хэрэгтэй. Зам зуурын хүмүүсийн төлөө нус нулимсаа барах хэрэггүй гэе дээ нтр. Би одоо нэээх лаг юм шиг .. зүгээр өөрийнхөө бодож байгааг бичжээшүүү би.
Ямар ч хүн хайр сэтгэлийн өмнө хүчин мөхөс болдог л байх. Адгийн муу алуурчин хулгайч ч гэсэн цагтаа хэн нэгний өмнө хүчин мөхөсдөж өвдөг сөхөрч л байсан байх. Заза тэгээд би одоо ер нь яг юуу бичкээд юу хэлкээд байгаагаа өөрөө мэдэхээ байлаа ,,,
г. Гэр бүл, ажил төрөл~~~ энэ 2-ийг одоо нэгтгээд аваад үздэг зөв үү буруу юу хаха. Аймар урт юм болчкоод байнаа. Хурдан дуусгая чи минь.
Гэр бүлийн асуудлаас болж их юм болохымаа. Эхэндээ ч яаахав бүх юм үлгэрт гардаг шиг л сайхан байна. Манай нөхцөлд даааа ялангуяа хүүхэд шуухад гараад эхэлхээр асуудал үүсч байгаамдаа. Нийтлэг үзэгдэг гэвэл : хүүхэд гарлаа, нөхөр ажлын морь шиг амьдралын төлөө зүтгэлээ, эхнэр гэртээ хүүхдээ хараад сууна. Эхнэр нь яаахав төрсний дараа нойр муутай, хүүхэд шуухад гээд стрэссдээд бөөн муухай ааш. Нөхөртөө гомдолно ... надыг тоосонгүй, хайр халамж үзүүлкүү байна, ажил ажил гээд оройтож таржийн даарарарарар гомдолно, хардна, хэрэлднэ. Нөхөр нь амьрдалын төлөө нойр хоолгүй ажиллана, гэртээ ирлээ, арзайсан муухай ааштай эхнэр угтаж авна, хэрүүлтэй уруултай байнгын сэтгэл дундуур явна. Ингэсээр байгаад хоорондоо ойлголцохоо байна. Хэрүүлээр ер нь юуг ч шийддэггүй байхаа. Тэгснээс дуугай гараад явчуул ч юмуу эсгүүл эвтэйхэн хоорондоо учирлаад ярьвал илүү ойлголцох байх. Ер нь тэгээд НАДЫГ ТЭГСЭНГҮЙ НАДЫГ ИНГЭСЭНГҮЙ гэж байнга нөгөө хүндээ шаардлага тавихын оронд өөрөө тэрийгээ нөгөө хүндээ үзүүлж мэдрүүлж байх хэрэгтэйм шигээ. Үзүүлдэн бол сайн байна. Ер нь тэгээд аливаа асуудалд нөгөө хүнийхээ оронд өөрийгээ тавьж үзэж байх хэрэгтэй байх. Би бол ихэнхдээ л тэгдийн,, надад муухай зан гаргасан, өөдгүй зантай хүмүүсийг “ заа би ч гэсэн энэний оронд энэний амьралаар амьдарсан бол бүүр ч муухай зан гаргах байсан биз” гэж боддын. Эхнэр нөхөрийн асуудлыг би ч өөрөө хааяа ойлгохгүй л явна. Ямар ч байсан нэгэнт босгосон амьрдалыг нураах шиг амархан юм байдаггүй болохоор өөрөө өөрсдийн зүгээс 2 талаасаа хүчин зүгтэжийж сайхан амьдрах байх. Гүү энэ тухай угаасаа сонин сэтгүүл дээр байнга бичдэг байхаа тээ. Би ер нь илүү ажил хийгээд байх шиг байнаадаа. Хаха. Гол нь би тийм юм хүсжийн би ингэмээр байна гэхийн хажуугаар нөгөө хүний хүсэл сонирхлыг бас бодолцдог байх нь зүйтэй юмаа.
Ажил төрөл мөрөл дээр тэгээд яадын байгаан .. Яаж ч хичээгээд нэг л болдоггүй үе байдгийн. Тэр үедээ л тэвчээр алдаад няцаж болохгүй. Хичээл зүтгэлийн үзүүрт заавал нэг юм байдгийм шигээ. Бас тэгээд юмыг муухайгаар гутринга байдлаар төсөөлж хэрэггүй, байнга гоё зүйл хүсч мөрөөдөж, итгэж явах болбасу тэрэндээ хүрнээ гэж ном зохиол дээр бичсэн байдаг шүүү дээ хүүхдүүд ээ. Бурхан ер нь хүний амьдралд хэцүү үе бий болгож түүнийг сорьдог гэж сонссын байна. Хэрэв тэр сорилтонд нь МЯТРАШГҮЙ ЖУЛИЯ байж чадвал “Зовсны эцэст жаргал” гэдэг болно. Өвчин шаналал биш л бол ЗОВЛОН гэдэг бол түр зуурын л юм байдаг байх. Тиймээс удахгүй ирэх ЖАРГАЛЫНХАА төлөө одооны ЗОВЛОН-гоо үл ажир гэхиймуудаа. Хэрэв одоо толгойд нь янзүрийн бодлууд эргэлдээд байж сууж чадахгүй хэн нэгэн байвал тэр бүх бодлуудаа таягдан хаяаад дуртай хөгжмөө чанга тавиаад сонсоо. хийх ёстой юмаа хийсэн бол хэрэгтэй хэрэггүй их юм битий боджий ер нь.





25 comments:

soulmate said...

1т гэчий :р

Anonymous said...

би бол нөхөртөө хайртай бас нэг хөөрөхн хүүхэдтэй тэгсэн мөртлөө сексээс нь таашаал авдаггүй ийм байгаад уджийнө дөө яаж ч хичээгээд ерөөсөө болохгүйн тээд одоо ганц секс болохгүй байна гээд салах хэцүү тэснэ тэвчинэ гэхээр насан туршдаа одоо нэг тийм ханамжгүй амьдрах гээд байдаг бас л сонин байгаа шүү тэхэр дан ганц хайраар хүн амьдардаггүймаа нээрээ
нөхөртөө зөндөөл хэлж үзсэн болохгүй байгаа юмыг чинь би одоо яахав дээ л гэдхийн
мэдкүүмдаа ямарч байсан салаа замын уулзвар дээр ирчихсэн гайхаал зогсож байна иймэрхүү сексийн асуудал болохоор ойр потныхондоо хэлж ч болохгүйн
Юу нь болохгүй байгаан яагаад салах гээд байгаан гэхээр нь юу ч гэж хэлэхээ мэдэхээ байчих юм.
Тэхдээ яаг одоо салмаар байна

citrus said...

тэр чинь тэгээд салах шалтгаан гэж үүү.. сонин юмдаа. салмаар байгаа бол салку юуда. Салсан хойноо одооныхоосоо жаргалтай байж чадахуу гэдгийг харин бодож үзкү юуда.

edna said...

пээ чиний блогоос ийм юм унших өдөр ирдийн байжээ, ккк

урт болохоор нь сэтгэлээр унаад уншаагүй эээ, утгыг нь л харлаа

Anonymous said...

@ ter nohroosoo taashaal abahgui baigaa busguid:

a) Ingehed chi nohortoigoo sain yariltsaj uzeed emnelegeer handbal yaasiin chi hairtai l eum eum bol ter sex-g ayataihan bailgah talaas ni 2 talaasaa ilen dalangui baij eum hiih l heregtei baih. Emch nar tuslah baihaa
b) CHi er ni nohroosoo uur huntei untaj uzsen uu? uzsen bol yamar neg uurchlult garch baisanuu? za ter ch yahaw kkkkkkk(laga emch shig asuudag baina shd).
c) Salalt gedeg eumnii ard yamar ih ur dagabar garch yamar ih eum hohirch uldehiig tootsoolj uzsen uu!!! etseg ehiin hairiig buren amsaj usuugui huuhed hetsuu shdee!!! Hezee negen tsag haramsah hereg garhiiim bish bizdee!!!
d) Tegeed chi suuhaasaa umnu sex hiij baigaagui eumu? ter uydee taashaal abch baigaagui bol tegeed haychihana bizdee suusan hoinoo Mongol niigemd SALALTIIG NEGEER NEMEH GEED BAIDAG CHINI YAMAR UCHIRTAI ZOLIG BE CHI!!!

ETSEST NI:Alibaa neg eum buhniig ehleh gej baigaa sain bodoj baij hiihed yaadiin!!!

Anonymous said...

minii utgun hataad baaj biy zasch chadahgui 14 honoj bna nadad tsulaach biy zasdag bolchuul sexgui ch gesen amidarch chadnaa mongolchuudaa

gerlee said...

nuhur bid 2 jijig dund tusliin zeel avah gesen yum aa tegsen chin yeroosoo butdeggui saldag ch yum biluu

Anonymous said...

manai ehner jiremsen 5 sartai gevch lager deer bhad neg udur manai ehneriig 2m orchim undurtei chono hazaad avaad yavtsan bi odoo yahvee tuslaach

citrus said...

hahaaha yuveeeeeeee ene odoo bur zadarsan uym bolloooo shtaa

Tulgaa said...

ehner bid 2 saihan l amidarch bna, daanch neg udur ehner maani uhaan aldaj unaad serehdee uuriiguu monica belluci gej bodoh bolson bi odoo yahaa medehgui bna tuslaach

hooligan said...

...энэ комэнтууд алаа хаяасаа...хаха

..ойрд ингэж инээгээгүйм байна...

Umi said...

citrusaa ene commentuud chini hooliganiig alaa haychlaashd gess hahaha

citrus said...

harin tiiiii yostoi hairan saihan bichlegii maani utgii ni aldagduulaad zamii ni zaagaa haychijaagaa baihgu yu. hahaha tehdee unen marzan baigaazdeee hahaha

Naari bn said...

ene odoo yu vee 103.mn ch yumuu eruul mend esuul buur sex.mn etr deer commentoo uldeegeed yavaachee ene zovlongoo yaritsan ulsuud esuul tend asuugaach, shal tuurstiin zugeer
blog esuul site anduurtsan garuu dyavjaahiin
yadargaataiin tsochlooshd zugeer

suvdaa said...

Huuyee ug ni ih saihan humuust heregtei l medeelel bsiin. tegsen ene setgegdeluud bur utgiig ni aldagduulaad haychlaa.

bichlegtei hamaaraltai ooriin sanal bodloo bichvel zugeer bishuu

ЗОРИГТ8 said...

сувдаагийн доор орчлоо... сувдаа чи намайг дээрээ гаргаач

Naari bn said...

suvdaa hedii muu ch zorigt8iin deer gejjj

uyanga said...

25-р суваг телевизийн "амьдралаа гэж" нэг нэвтрүүлэгт утсаар хандаж сэтгэлийн углуурганы үгээ хэлэх хүмсүүд андуураад энд коммент бичциймүү хаашааийн, хахаха

эсүүл цитрус телевизийн долгион тасалж дундуур нь бичлэг нэмцэн чинь хүмүүс ингэж сайхан бичсэн байна шд гэсэн :)

uyanga said...

за хэнд хамаатаийн зовлон тоочсон хүмүүст тохирох оновчтой зөвлөгөөг нь өгчийл дө,
эхний анон-д цитрус сал гээд хэлцэн бичиг бас салчих л гэе

3 дахь анон эртхэн эмнэлэгийн тусламж авсан дээр клизим тавиул гэсэн хахаха

гэрлээд органик монголын хөтлөгч залууд ханд гэж хэлий

сүүлийн анон битгий хуцаад бай гэчий

хахахахахаххахахахахахахахахаххаха

suvdaa said...

hahaha. uyanga zov zovlogoo ogchloo shuu.

Гаамп said...

А яа яа очиж очиж энэ хүүхнээс асууж байдаг

Мармелад said...

Eoo eleg eleg ene anonymous-iig dee
oird ingej ineegeeguigeeree ineej awlaa

Nimkaa said...

ene bichleg hit bolow

Anonymous said...

ineedtein Monica Belucci baixaaraa yaxav dee yoox eleg xushix ni ee funny xumuus yumaa

Ganzorig said...

гүйлгээд яаг үхлээ.... улаан гаржийснаа, ногоон гараад тэгээд улаан гарчихын надаа туслаач..

Post a Comment