За хоншоортой хүүхэн болоод ганц бичлэг нэмээд өгийлдөө яахав. Басжийнуу тээ, үөөөө заа басчаагаамуу тэээ. нтр.. гэжжжжж өчигдөр нэг юм эхлүүлчээ хаясан байгаам..
Өнөөдөр гэтэл яаасан байхнуу, яагаа ч үгүй байх нь. ЮУ бичихвээээ...Та нар нээрээ боловсрол сувагаар гарчийгаа Хайрын Эрэлд гэж кино үзэж байгаа юу ??!!!!!!!!!!! Би лав хааяа хардын!!! аая заавал анхаарлын тэмдэг нтр тавьж яаах гээд ч байгаан тэ. Сүртэйм биш үү!?Зодкоод ч байгаам шиг
САЙНУУ! ТИЙМЭЭ! !! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
гү тэээррр.. Сүртэй гэжжж. зазаза .. ингэж тэнэгтнэ гэж яриагүй биздээ?
ТЭр их хөөрхөн кино юмаа л гэх гэсэн юм.
Кино дуусаал Сарантуяагийн Хайрын бурхан явангуут нээх гоё санагдаа явчиж байгаа юм. Надыг Сарантуяатай адилхан гэж хүмүүс бас их хэлдэг юм.
Би өөрийгөө толинд харахаар тэгэж харагддаггүй юм. юм юм юм..
Гү тэхдээ аймар их хүн адилхан гэжийсийн за. Гоё л хүүхэн биздээ .. Өөр хэн хэнтэй ч адилхан гэжийвдаа. Хүн болгонтой л адилхан юм шиг байлээштээ мэдкү. Тийм түгээмэл царайтай юмуу, эсгүүл тийм хамелеон юмуу, эсгүүл хүн болгоны шинж чанараас 1,1-ийг авцымуууу,, яацасрын байгаан болдоооо... Хамгийн сүүлд надыг Sophie Marceau -шиг юм байшт гэсэн ххииххи. Заза ингээд жооохон онгирох шинж оруулангуут чинь зэрэг хүмүүст их таагүй санагддым шиг байгаамаа. Онгирооо, баярхуу нтр гээд. Яшиг зүгээр амьтны ад болжийсноос тээ.
САя цайны цагаар ажлынхаа 3 хүүхэнтэй хоол идэнгээ монголын алдартай хүн мүн гээ ярьжийснаа ОДгэрэл ёстой гоё моё ,, гэжаангуутаа эрэгтэйгээс хэн байна вэ гэсэн чинь бүгд таг болоо наасн. Заа байззззз,, гэснээ бүгд бодож нтр. Одгэрэл ч нээрэ аргагүй л Malena шүүдээ. Би өчигдөр дэлгүүрт харсын.... Одгэрэл нэг компьютерийн дэлгүүр орсон чинь худалдагч залуучууд нь бүгд гацаадд,, нэгнээс нь "Энэ аппарат чинь ямар үнэтэйн" гээ асуусан чинь " ... ..аа.. Уучлаарай эгчээ юугсэн бэ?" гэжийжүлээ. Тиймммм лаггг.. мммм.....
Залуучуудаас гэсэн чинь Оргил гэж нэг нь дугарлаа, Баярцогт гэж нөгөөх нь дугарлаа, Мобикомын рекламанд тоголдог нэг хөөрхөн залууу байдгиймаа гэлээ. бусад нь тэрийгиннь санахгүй манарлаа. Би дээр үед лаг сонин зүүд зүүдэлжийсийшт, энэ Онцгой байдлын сайд байсан Отгонбаяр билүү тэрэнд дуралчлаа гээд. Пээ зүүдэндээ аймар дуралсаан. хаха. Харахаар л зүрх цохилж нтр.. ТЭрий чинь гэтэл амьдаар нь ч харжийгаагүйшт. Яааж яваад тийм зүүд зүүдэлсийн бөө мэд. Ёооо би нээрээ урд шөнө ямар шижгийн зүүд зүүдэлсэн гээ. Гарын 2 хуруу тасарчижээ. Тэгээд дээд тасархай хэсгийн нь буцаад наахаар тогтку юм. Тэхээр нь модон савх зоожийгаад дээд хэсгийн нь углаад тогтоожийн гэжж.. яааж зүүдэлхээрээ тэгэж зүүдэлдэг байнааа..
Нүүр будахыг дараагийн бичлэг дээр хийяаа за.
яг яг.
4 сарын 1-эээнн гэж мэгээд хуурахгүй за?
ДАнийл Хармс-ийн хэдэн богино өгүүллэг оруулмаар санагдаад....
Цонхноос ойчсон эмгэд
Нэг эмгэн хэтэрхий сониучирхан гадагш шагайснаасаа болоод цонхноос унаж бяцрав. Цонхноос өөр нэгэн эмгэн цухуйж , унаж үхсэнийгээ харж байгаад мөн л хэт сониучирхснаасаа болж унаж бяцрав. Дараа нь цонхноос гуравдахь эмгэн ойчов. Тэгээд дөрөвдэх, тавдахь нь ойчив. Зургаадахь эмгэнийг ойчих үед би тэднийг харж залхаад нэгэн сохор хүнд том сүлжмэл алчуур бэлэглэж байсан гэгддэг Мальцевийн зах уруу явсан билээ.
Үлгэр
Нэгэн хүн амьдарч байлаа. Түүний нэрийг Семёнов гэдэг. Тэр өдөр Семёнов зугаалж яваад нусны алчуураа гээчихжээ. Нусны алчуураа хайж яваад малгайгаа гээчихэв. Малгайгаа хайж яваад хүрмээ гээчихэв. Хүрмээ хайж яваад гутлаа гээчихэв.
- Хараач та минь ээ
Хамаг юм аа гээж дуусах нь л дээ. Харих минь гэж Семёнов хэлэв. Семёнов харих гэж явсаар төөрчихөв.
- Үгүй ээ үгүй сууя. Суух нь дээр гэж Семёнов үглэв. Тэгээд хашлага сандайлан суусан дороо унтчихав.
===============================================================================
Улаан үстэй нэгэн хүн амьдарч байсан бөгөөд түүнд нүд, чих байгаагүй юм. Тийм болохоор улаан үстэй гэж түүнийг болзмолоор нэрлэдэг байлаа. Ярьж тэр чаддагүй байв. Учир нь түүнд ам байсангүй. Бас түүнд хамар байгаагүй.
Түүнд бүр гар хөл ч байгаагүй юм. Түүнд гэдэс гэж байсангүй. түүнд яс байгаагүй, Ямар ч дотор эрхтэн байгаагүй. Юу ч байсангүй. Тэгэхээр хэний тухай яригдаж байгааг ойлгохын арга алга. Ер нь бүгдээрээ цаашид түүний тухай ярихаа больсон нь дээр.
=============================================================================
Нэг удаа нэг хүн ажилдаа явж байх замдаа польшийн гозгор талх худалдаж аваад гэрээ зүглэж яваа өөр нэг хүнтэй тааралдлаа. За даа , яг үнэндээ ингээд л боллоо.
========================================================================
Нэгэн тагжгар хүн «хумсын төдий ч гэсэн өндөр болохын төлөө би юуг ч зөвшөөрөхөд бэлэн байна даа» гэж хэлэв. Түүнийг ингэж хэлэнгүүт өмнө нь шидэт дагина бий болох нь тэр. Гэтэл тагжгар хүн айдсаасаа болоод үг ч хэлэх чадалгүй таг хөшчихөв. «За алив?» гэж шидэт дагина дуугарлаа. Харин тагжгар хүн годойтол зогссон чигээрээ таг дуугүй. Шидэт дагина алга болов. Тэгмэгц тагжгар хүн учир зүггүй уйлж хумсаа мэрж гарлаа. Эхлээд гарныхаа бүх хумснуудыг, дараа нь хөлнийхөө хумснуудыг мэрээд дуусгачихав…
================================================================================
Эрт урьд цагт дөрвөн хөлтэй хэрээ амьдарч байжээ. Чухам хэлэхэд таван хөлтэй байсан боловч энэ тухай ярих хэрэггүй л дээ. Дөрвөн хөлтэй хэрээ нэгэн удаа өөртөө кофе худалдаж аваад ийн бодож гэнэ. "За хө, өөртөө кофе авчихлаа даа. Харин үүгэ...эр чинь яадаг юм билээ?" Гэтэл гай болоход үнэг хажуугаар нь явж таарчээ. Үнэг хэрээг үзмэгцээ
- Хөөе, чи, хэрээ гэж бархирав. Хариуд нь хэрээ үнэгэнд
- Чи өөрөө хэрээ за гэж бархирав.
Үнэг хэрээ рүү
- Хэрээ чи бол гахай за юу гэж орилов. Тэгтэл хэрээ гомдоод кофегоо цацаад асгаад хаяв. Үнэг ч ум хумгүй зугадаж одов. Хэрээ газар унаж дөрвөн хөллөн, үнэндээ бол таван хөлөөрөө яртай байшингаа зүглэвэй.
===============================================================================
Зиа ингээ 3 сар дуусвөөө
3/30/11
Subscribe to:
Post Comments (Atom)
20 comments:
Erchuudees.. X-Tuts jujigchin zaluu bdg daa..Odonchimgiin nuhur bolsn..
bs Purevsurentei hamt Govi -n reklamd toglodog zagvar umsugch dajgui sanagddag.
ooo neeree
Xairin ereld -n ter duu..Saraagin duuug uur hun duulsiim shg sonsogdood bgm daa..Agiimaa -n hooloi shg bsn..
aayy.. Gobi-iin reklamnii ter zaluu ch neeree bas gaiguin bnaa. eregteileg
tiim bhaa harin yamarchil baisan uur hun
Tselmuun gej bodsiishd bi.Universed turuulsen.Saraa bol teel yarih yumgui shuudee.
iii hairlaad unshsangui garlaa ahahhahaha
ямар учиртай өгүүллэг гэхээрээ иим гачин юм байдаг байнаа хахаха шаалл тэнэгиин гэсс өөрөө ойхгү байж
Hairiin burhan gedeg duu bhgui uy harin heniin buu med Saraa tegj duulaaguiee
Bebu: Tselmuun ch yumuu henchii medku. yamar ch baisan goy duu
ANon: hahah gutsdiin, aliu unsh unsh
Hooligan: harin tiimee, tehdee unshhad zugaatail baigazde?
ANon: medjiishdee medjiin medjin
uy pee ene odoo uyn soniiin sonin uguuleguud uy ch oisongui uy oilguulahgui l gej bichsiim shig bn. bolboos nadaa booliin geree kinonii Tsoomoo geed zaluu mash taalagddiin. like hiigee yavchina biz humuus gesen harin ter bayartsogtiig humuus daj gedgiig istoo ene deed taliin uguuleguud shig er oidguin um. um um um ... (duuraiv)
Хөөх азтайлийн. Би Одгэрэлийг ерөөсөө амьдаар харж байгаагүй шд. Аймаар гоё харагдажээсэн уу? Өнгөтөөр жаахан дэлгэрүүлээд ярьчил даа. Юу өмссөн биеэ яаж авч явж байсан, юу ярьсан, хүмүүс ямар реакцтай байсан энээ тэрээ. Би уг нь нэг аальгүй хүүхэн л байдийм байх гэж бодож байсан чинь Нандиас ток шоу-д орснийг нь хараад аймаар таалагдсийшд ээ. Эмэгтэйлэг гэж тэрийг л хэлэх байх. За чамайг бичнэ гэж найдлаа шүү хүүхдээ
Манай эмээ бүр орцон гэсэн. Орой гарахад нь үзээд өглөө давталты нь үзээд, тэгсэн мөртлөө л санаа нь амрахгүй
Одгэрэлийн нэрийг сонсонгуут шууд нандиа-н ток шоу бодогддийш т.Ялдам энхрий секси нтр гэж тэрний дуу хоолойг л хэлэх байх, хэтэрхий яршигтай ч юм шиг хэхэ Гэхдээ биеэ ингэж авч явна гэдэг Одгэрэл бидний үлгэр жишээ яахын аргагүй мөнөөсөө мөн бөлгөө. Аягү албан ёсны.. Эрэгтэйчүүдээс уул нь Цэгцээ бил үү пүүжээгийн найз залуу дажгүй цэвэрхэн залуу юм шиг санагддын жижкэн л болхоос өшөө одоо байдаг л байлгүй дээ гэхдээ нээх сүртэй санаанд тэр энэ гэж орж иркү байгааг бодоход сонин л ен тэ
Надад бол бөхчүүд гоё санагдаад байдышд гадна талаасаа. Дээр үед Цэрэнпунцаг гээд заан байсан шд одоо юу ч болсын цол энэ тэрийг нь сайн ойлгохгүйээ. Би угаасаа бакира залуучуудад дуртай. Эрэгтэйлэг гоё шд. Сумьяабазар бас гоё санагдаад байдын. Бахчүүд угаасаа нээх гоё бөгстэй байдын. Барууны хэмжээст таарах залуу байхгүйээ. загвар өмсөгчид явахгүй ээ явахгүй. Тэгээд ч царай нь гайгүй бол намхан. Өндөр бол гачин матар гээд ер нь хэцүү. Гээд явж явж манай нөхрөөс гоё залуу алгоо.
Zuud neeree eleg avaa haychlaa doo, neg bol unen romantic esuul bur aimshgiin ha ha, guiee tehdee ter saidad durladag bodohoor l ineed hureed baihiin he he
ингэж тэнэгтнэ гэж яриагүй биздээ?
ugaasaa yu ch yariaguiz dee
...somegirl... d like shuu kkkk
oguullegguudiig unshaad bi ch gsn nom gargaj bolohiin bn gej uram avlaa xaxaxa
Нээрэн хар дарах ч лүдийн шүү...
Гэснээс энэ богино өгүүллэгүүд nice шүү...
ДАнийл Хармс-ийн хэдэн богино өгүүллэг хаана байдын? бүтнээр нь уншмаар санагдав..
Post a Comment