чи бол миний дэвтэртэй хүүхэд

6/30/11

Өглөө ирээд ордог хэдэн блогуудаараа занжил ёсоор шагайж хэний айраг эсч вэ хэний охин өсч вэ гэдгийг шалгалаа..

Хэдэн сарын өмнөөс нэгэн блогийн үнэнч уншигч болсын. Миний нэг дотны найз шиг л санагддын. Яаг нөгөө Янжмаа шиг, яаагааав? гс.. Яажийгаа болооо яаасан болоо гээ хэрэг дурлана, санаа зовно, "хөөрхөнштээ, ийм ч тэнэг хүн байх гэж дээ, сахилгагүй хүүрийг зодхымсан" гээд эгдүү , хайр хүрнэ. Ер нь блог бичдэг хүмүүс бусдын тэр болгон гаргаад байдаггүй дотоод мөн чанараа өөрсдийн арга барилаараа илэрхийлчихдэг болохоор тухайн хүнийг бараглж багын найз шиг нь л мэддэг болчдым шиг санагддын. Тэр хүнийг Мишаа гэнэ. Анх манай ажлын охин надад блогийг нь сонирхуулжийлуу даа. 1,2 бичлэгийг нь уншчихаад ямар аймар гар вэ , арайчдээ гээд толгой сэгсэрч байлаа өөрөө нээх лаг ч юм шиг. Яваа яваандаа түүний ямар хүн бэ гэдгийг мэдэх тусам анхны төрсөн сэтгэгдэл арилсаар арилсаар авдрын ёроолд ороод атга гурилтай хамт ууршаад алга болсоон. Хэнбугай ч түүний талаар муу хэлсэн маргалджийгаал өмөөрөөд таг болгоно. Гэхдээ түүний талаар муу хэлэх хүн одоо бараг байхгүй л дээ. Мишаа тэр болгон хүнд байгаад байдаггүй сайхан сэтгэл,ухаантай, тусч ,сэргэлэн , сахилгагүй, хөгжилтэй, (шоучин архичин гэдгийг нь бичихгүй орхилоо:) ) зангаараа хүн болгоны хайрыг татдаг .., түүнтэй хамт байхад хэзээ ч ганцаардаж гансарч уйдаж хог дээр үсэрч лааз өшиглөхгүй, тэр гэрийхнийгээ болон найз нөхөд эргэн тойрныхоо бүх хүмүүсийн толгойны өвчин, томоогүй жаал нь ч гэсэн түүнийг байхгүй бол хорвоо дэлхий бүхэлдээ гунигт автна. Ер нь хүн заавал хэрсүү, айхтар, боловсролтой, өндөр мэдлэгтэй, мөнгөтэй, мундаг байх албагүй.. Хэрэв амьдрал надаас эдгээрийг заавал шаардахгүй л бол заавал ийм байх гэж ганц олдох амьдралаа үрэх хэрэггүй санагддын. Гол нь хүнд чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсч чаддаг, өөдрөг үзэлтэй, багахан юмнаас аз жаргалыг мэдэрч чаддаг, хүнээс илүү юм шаарддаггүй, хүнийг уучилж чаддаг, хүнийг байгаа чигээр нь хайрладаг байхад бүх юм аяндаа бүтэх юм шиг санагддын. Мэдэхгүй би зарим зовлон үзсэн хүмүүсийг хажууд хүүхдийн тоглоом шиг юм ярьжийж магадгүй. Ямар ч байсан өдий наслахдаа үзэж туулсан амьрал дээр бүрэлдэн бий болсон миний үзэл санаа энэ. Нохой хамартаа хүрэхээс усч гэдэг шиг цаг нь болоход болдог л ийн.
Өөө тэгээ харин өглөө блогоор нь шагайсан чинь Мишаагий маань аав нь өнгөрчихжээ. Би ч угаасаа тийм нялуун халуун, уран яруу үг муутай болохоороо ямар нэг юм бичий гэсэн чь хуруунаас үг гарсангүй. Гэхдээ нэг хүнд хар чулуу хавирганы сараалжин торон дотор аваачаад хийчих шиг болсон. Надад ийм байгаам чин түүнд ямар байгааг төсөөлөхөд ч бэрх. Хүмүүс нээхээ муухаймөө. Тийм хүнд хэцүү үед нь ЧИ ЭЦЭГИЙХЭЭ АЧИЙГ ХАРИУЛЖ БАЯРЛУУЛЖ ЧАДААГҮЙ дарарара дарарар. МИний бодлооор гэхдээ хараа .... би хүүүгээсээ хэзэээ ччччч "чи миний ачийг хариул, надыг баярлуул,бахархуул, шүүүдрийн усаар цай чанаж өг" гэж шаардахгүй. Би хүүгээ гаргасан болохоор миний л хариуцлага. Би тэр хүнээс юу ч хүсэхгүй, харин ч тэр хүний өмнө би үүрэг хүлээнэ. Харин ч аав ээжийхээ амьдралд баяр баясгалан авчирдаг ачтай буянтай хүн байхгүй юу. Мишаа ч гэсэн аав ээж эгчдээ баяр баясгалан авчирсан бурхны бэлэг нь байхгүй юу. Бурхан мурхан гээд ёстой авч өглөө би
Мишаа миний найз одоо энийг уншиж байгаа бол 1 гараа өргөөд хэлээ хамрандаа хүргээд, нөгөө гараараа гэдсээ нар зөв илээд бөгсөөрөө 8-ийн тоо зур гс ... Аав нь тэнгэрээс чамайг байнга харж хамгаалж ивээж явнаа. Харагдахгүй л болохоос байнга чамтай хамт чиний хажууд байгаа гэж бодоод сэтгэл өег амьдар. Угаасаа чи чадна л даа надаар заалгуултгү кэкэ.
Би ч одоо өөрөө эцэггүй өссөн болохоор эцэг хүний нөмөр нөөлгийг сайн мэддэггүй л юм. Аавтай хүүхэд гоё юмөөө гэж атаархаж ч байсангүй. Тийм нөхцөл бүрдүүлж өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн ээж, өвөө, эмээдээ баярладын. Өвөө маань байсан болохоор ч тэрүү аав гэдэг хүний тухай ойлголт надаас хол хөндий байдгиймөө. Харин хүүгээ харахлээр, бас бусад аавтай хүмүүсийг харахлээр бас жоохон ойлгодийн. Үхэл хагацал гэдэг зүйл ч мөн адил хол хөндий байсаар хэдэн жилийн өмнө өвөө маань өнгөрөхөд л ямар хэцүү зүйл байдгийг ойлгосон. Яг тэр жил угаасаа надад аймар хэцүү жил байсымөө, олон ч юм тохиолдсон жил . Орой унтах гээл нүүрээ угаагаад зогсож байсан чинь ээж утасдаал " МИний охин биеээ бариарай, өвөө чинь өнгөрчих шиг боллоо, эмээд чинь хэлээгүй байгаа, Сүнжин Гранд дээр яваад оч (ажлых нь шинэ жил нь болжийсий), ээж нь эндээс одоо гарлаа" гээл хэлсэн,, тэгээл ухаан санаа орж гараад... бусды нь одоо бүдэг бадаг л санадын. Одоо гэхдээ өвөөгөө байнга л дээрээс надыг харж ивээж явдаг гэж боддын. Ямар нэг болку бүткү хэцүү зүйл болохын бол өвөөгийхөө инээж бйагаа төрхийг нүдэндээ харагдуулаал, толгойгий минь илээд " МИний муу сахилгагүй шар охин" гээд үнсжийн гээ төсөөлдийн. Тээл бүх юм бүтчдийм шиг санагдды.



МИШАА минь мишэээж яваарай

21 comments:

gg said...

Amidral iim unen chin yum bi bas iim unen baih yostoi .... gesn bsn,

А said...

:*

alice said...

Tiishee orj uilchaad garch irsen chini end bas l uillaa...

Naari said...

neg yum ih adil sanagdlaa. aavgui ch gej ataarhaj bsangui. Joonon heneggui zungurduu gar doo bii

Sponge said...

Bi Misha ta 2t 2uuland chin hairtai :* ajil deer hunii hamar ulailgaad bhiim daa :"(

citrus said...

gg: harin tii huurhun huuhed shu
yuki: uu naanaa aliude :8*
Alice: yee tegsnuu? jaja dandaa ineejiin gej yu baidgiin. uil uil yaadiin
naari: tiim shuu de 2laa haha. heneggui zan hund heregteimshde tehdee
Sponge: huurhunshd ulaan hamartai. SAntagiiin rudolph shig

gigi said...

no words just LOVE& LIKE

Yuri said...

Oo yaanaa huurhii Misha,
Bi uur Mishaag neg sain yavaasai butelteihen baigaasai gej ih boddogiin shde haaya l blogiig ni unshdag yum l daa.
Bi ch bas bichih gesen yum orj irdegguiee hooloi deer neg hunduur yum baigaad baina. Uhel hagatsal shig l aimaar yum baihgui.

Tiin shde bi ch gesen huuhduudeesee ach mach hariul gehguiee. Naddaa irsen az jargalnuud baihgui yu ter huurhunuud chini. Bi harin tedendee urtei gej boddogiin shde uuriiguu, gedsend baihad ni aimaar ih ajiltai PC shirteed l bichig tsaastai zuuraldaad noirgui nohood ih yadraasoooon zulzaganuudaa hehe

Nimkaa said...

Sain bichsen bna bas daraagiin bichleg boltol tur bakaa

Bell said...

Misheej yavaarai...hogjiltei sain zaluu...

Calyx said...

citrus bagshaas bi zunduu energy, amidraliin uhaan ch yumuu tiim yu gemeer yum ih yum medej avdag shuu, bi bas mishag unshdag.. misha maani uuruu uhaantai sain hun bolhoor az jargaltai sain shan bh bhoo.. lageri bitgii garaa, goyo bichleguudiig n unshimaar bn hehe

Windy said...

миша сэтгэлийн хаттай байгаарай!! цитрус маань сайхан бичжээ, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шиг их сайхан урмаар тэтгэж... :)

Anonymous said...

shine huwtsasnii zurag uzii ooriin chen awsan

ter misha n odoo citrusiin dewtriig ugchiihu

Мишаа said...

zondoo ih bayarllaa.
Bogsooroo too zurdag ni yaaj bgaan ;-)
ooriin erhgvi
he he
geel ineelee shde ;-)
Neeree orj gardag heden bloguud bugd l tanil dotno sangddag yum. neg l dotno
From Allemagne. Berlin

Anonymous said...

huuh Mishaa.citrus mishaag min ami oruullaa hehehe tnx ta2-n blog-r l odor bur ergeldeh ym daa

би said...

Дээр үед дүү маань аавд ингэж амьдруулах юм бол яаах гэж хүүхэд гаргасын гээд хэрэлдэж байсан санаанд орчлоо. Гэвч дүү минь хүүхэдтэй болоод аавтай хамгийн илүү дотно байдаг.
Би ч бас хүүхэдтэй болчоод надаа хүрээд ирсэн, ээжээ гээд дуудаж байгаа тэр бяцхан амьтанаас хэзээ ч илүү зүйл хүсэхгүй гэдгээ ойлгодог. Ээжээ гэж дуудхад л тэр чигээрээ хайр асгараад явчихдаг юм. Манай Мишаа ухаантай, сайн залуу. Бид чинь Мишаадаа үнэхээр хайртай шүү дээ.

Anonymous said...

misha.n blogig uguch bi orie

ulmedeh said...

Estoi estoi. Misha ta 2 hoeulaa hoorhon. Gesnees ogt hamaagui neg yum asuuchii teh uu, uuchlaarai hoer oo. Deer baigaa duu ni ayagui ih taalagdaj baina. Yu gedeg duu/hogjim/ be?

Anonymous said...

Яая, гоёиймбээ! Миний уншдаг блогнуудын эзэд энд цуглаад би нээx одууд дотор орсон xүүxэд шиг санагдлаашд. Мишаадаа би comment үлдээцийм дөө, тэxээр энд нээx ix мэдээд яаxав. Та нар шүү!

citrus said...

jaa comment uldeesen bugdend ni bayarlaaa... ter deereh duuu James horner- THE LUDLOWS gee haihaar garaad irne

Street said...

http://deez-street.blogspot.com/

Post a Comment