хальт зурагтай л даа

7/30/12

Гадаа бүрхэг байгаа дээр  хэдэн зураг нэмэээдхий өнөөдөр чинь
Гараа угаасан дээр зураг нэмэхээсээ өмнө бас хэдэн үг холбоодхий энчин , тийм биздээ.

 гараа угааах гснээс жоохон байхад эмээ орны даавуунуудаа угаачаад хатаахдаа дэлгэж байгаад 2 талаас нь бариад татдаг байсын.. ТЭр үед ерөөсөөө учрыг нь ойлгодоггүй, зүгээр л надыг баясгах гээд л тэгдийн байна гэж боддог байлааа.
 "За Ситрусэээ нөгөө талаас нь бариаарай" гэнгүүт л бүүр инээд хүрээл, баярын мишээл тодруулаал гүйж ирийшт . нохой байсан бол сүүл мүүл хөдлөөд, муур байсан бол хөл мөл налж шөргөөгөөд,хулгана байсан бол сахал махалаа хөдөлгөөд, жоом байсан бол гэдэс мэдсэн дээрээ эргэлдээд гш вааааааага жоооммм!!!! Тэгээл 2 талаас даавуу бариаад татах болонгуут би зүгээрррр л татаад уначышт. Ямар ч татсан юм байхгүй урагшаа год год үсэрч нтр, эмээ арагшаа манжингийн үлгэр шиг унах шахаж нтр. хнн
  Жоохон байхад бас ингээл халуун шөлтэй хоолыг хөргөхдөө халбаган дээрээ тавьж байгаад ширээн дээр байгаа бүх таваг маваг эд зүйлс дээр ээлж ээлжээр аялан тоглолт хийлгэнэээ, зогсолт бүрд нь шүлэгний нэг нэг үгтэй. БАЯН ХАНГАЙ УУЛ МИНЬ МАШ ДЭЛГЭР ХАНГАЙ МИНЬ нтр гээд нэг зогсоол дээр нэг үг гэж мэд. Ойснууу .. хаха.тэгээд дунд нь асгарсаар байгаад аманд ирэх тэрхүүү эгзэгтэй агшинд ганцхан лууван ирсэн байх жишээтэй. 
 Намар гснээс намарын тухай дурсаагүйм байна. Хурим найрны сезон эхэлжэээ.. Үнэхээр тээ . үнэхэээр ёстой нээрээ .. чихшиг. Шинэхэн хосууд хурим дээрээ лааг догдлоостойй наанааа... Хүүхэд мүүхэдтэй болсон хойноо хийж байгаа хосууд ихэнх нь бүүр нэг хэзээ язааны.. Хоорондоо бараг хэрэлдцэн хаха. Чи наанаа зогсооштэээ зураг дарах гээдайшт мээдайшт.. 
Заа тэгээд баргийн юманд сэтгэл хөдлөхөө байчдым байлээдөөө.. Гоё хайр дурлалтай кино үзэээд бараг нээх сэтгэл хөдөлөхөө байсан байлээшүүү !! УМ бид 2 дээр үед ТЭНГИС-д 2 single найзтайгаа кино үзсэн чинь __ яг нөгөө романтик гоё хэсэг дээр нөгөө 2 чинь амьсгаа дараж үзжийнаа, мань 2 тэгсэн чинь хуруу хумсаа янзалснааа ийш тийш хүн амьтан тааз маазруу харж нтр эвшээж нтр. Гэхдээ дурласан үедээ тийм коно үзүүл ч сайн мэдрэх л байх л дааа, хэн мэджэээсийн !! хэн мэджаасиййй!!!!
 Өлсжийн би өлсжийн 
Өр зүрхнээсээ өлсжийн 
Өглөө гарахдаа би
 Өндөг шарку яаавдаа 
Өлбөрж үхэхээ мэдсэн бол 
Өөөөөөөөөө мэдккүүүүү гш хаха За зурагааа хийеяааа  


 заза тэгжагаад гэртээ харихаараа зураг нэмэхэээс, ажилаа хийхгүй бол... энэ өөрийхөө instagram зурганаас хийгээдхий гэм

12 comments:

alice said...

Hi, tag boltson chini ajild ortson bsiim uu? Goyo zuragnuud bna. Shine ajild ni good luck.

chuups said...

suuliiih bugd chiniih u? goe zuragnuud bainaa .. like dardag bolgohguim bhdaaa blogspot

soulmate said...

биширмээр гангаааан энэ хүүхэн.
гадуур явжаахдаа нүдээрээ хайгаал байдаг болсон чамайг

Dreamer said...

Oooo zuragnuud unen goy bn loov ur style za bichlegii n unshiidaaa kkk

citrus said...

alice: tiimee ajild ortsooon..bayarlaa :)
chuups: like darsan daraagui comment bichtsen baihad l bolood yavchiishuude.
soulmate: haha gutal huvtsand nugasguimaa bi harin. narantuul orood shopping hiiisen ch hamaa alga :D Gaduur ug ni gudamj metreleed yavjiidiishd haa saigui l ;)
dreamer : ooo thank youuu. udahgui zuragnuud hiiinee tgul ;)

Сонирхох зүйлгүй солиот said...

Бургериин зургииг таван минут ширтэж суув шд хаха. Яагаад газар ширтээд гутлынхаа хоншоортои наизлаад баидаг хvvхэн бэ чи

Behi said...

Uzeel baimaar zuragnuud bna

happiness said...

Хүүхэд мүүхэдтэй болсон хойноо хийж байгаа хосууд ихэнх нь бүүр нэг хэзээ язааны.. Хоорондоо бараг хэрэлдцэн хаха.>>>>> энийг уншиж татаж унав, хахаха

ankhaa said...

neeh goe, yanz yanz bolohiimaa. bas ongolog gej

uyanga said...

хүүшээ хүүхэн хонгороо блогыг чинь дөнгөж сая уншаад яг пологдохжий шд, ойрд юу ч уншаагүй туужийсан чинь яав, за тэр олон үг ч яахуу

энэ бичлэгний зурагнууд гүймэн гоё байна, тэр цагаан туфль бол юухвээ тээд бас чиний гутлууд гоё шд :)

Nimkaa said...

Unshaal bgaa shdee midjaagaaz dee

Anonymous said...

heey pleeeytime mime yavsan bichleg neg hiih bolsiimbishuu huuhee...

Post a Comment