Мангар л юмдааа нээрээ тээ

5/8/13

Бороо бороо ороорой
 Оросын маамуу ирээрэй

 яг дуулснуу сая? аятай юутай хээтэй нь уншжааздээ?

Энийг чинь л хэлээд байгаамштээ
гш. Юууучийн тэ хаха.

Өнөөдөр гадаа сааралтаад сэрүүн салхитай сайхан өдөр байна шүү. Өглөө алхсан чинь урдааас цэл хүйтэн салхи үлээгээд хамаг гуниг гутрал бачуурлыг маань хуй хийсгээд арилгах мэт болллоо. Би бас гуниж гутардиймууу ? гэж үү. Гутарнааа .. гутархаар барахуу.. гутлаа тайлаад шидэж ч чадна . гулсууран дээрээс үсэрч ч чадна гш.

 Ойрд сарын найз зочилсон болохоор ч тэр үүү.Сүүлийн бичлэгээс дүрдээ орчивуу. Уйланкай settings дээрээ тавьчихсан. Дуу сонсож байгаал ажил дээр ч автобусанд ч усан нүдэн гүнж царайлж нтр.
аая ГҮНЖ айн....
Тэхдээ зүгээрээ ..

Би нээрээ багаасаа л хүрсэн юмаа эвдэлдэгээрээ алдартай байлаа. Ситрусын гар хүрсэн юм болгон эвдэрнэ гс. Дүү нэг шинэ үсний обручтай болоод надаа үзүүлсэн чинь эгч ӨӨ НАА ЧИНЬ ХУГАРДАГГҮЙ МАТЕРИАЛ ГСЭН АЛИЙДААА  ХОББ гээл нугалдсан чинь ХУГА хаха.
  Анх дүү бид 2-т walkman,,,, cassette player ч гэхиймуу дуу хураагуур бичлэг хийдэг 2 хөгжим ацраад. Алийг нь хэн авахаа сонгоод ав гэвэээ. Эхний сонголт хийх эрх надад тохиолдож нтр. Би тэгсэн бүр алцаганаад хаха. Алийг нь авахаа мэдэхгүй шаналж нтр. Walkman-ий нь сонгочоод дүүгийнхэд санаархаж , тэрийг л авдаг байж гээд харамсаж  нтр. хажууд нь суугаад том том санаа алдаж нтр . зазаза тэгээд авалда солий гсэн чинь Walkman ч гоё санагджаах шиг. Заза би walkman-ээ авлааа нтр. Тэгээд хамаг товчийг нь зогсоо зайгүй дарж үзэж тачигнуулсаар байгаад эвдэж санаа амарсандааа. Энэ 2-ийг зэрэг дарчууул яаасын ер нь гэжаал ..2,3,4 товч зэрэг дарж хөөрхий walkman-ийг тарчлаан зовоож нтр. хар багаасаа л маниак байсан байгааз? 

Гэрлээ унраахдаа хүртэл нээх холооос дэнхийчээл гүйж ирээл,, алгадаж унтраадаг баатар болоод,,, нүдэн баримжаа нь буруу хараад, хажууд нь далий алгадаад гэрэл нь ПАДДД буудаж унтарч нтр.. Хичээлээ хийжаагаал гэнэт ширээний гэрлийн унтраагуурыг асааж унтраахын хооронд яг тааруулж дармаар санагдааад анивчуулж анивчуулжийснааа БИЯУННН гш. Тэгээд бас юм ухаж төнхөхийн хоббитой. Эмээг гарангуут л шкафийг нь ухаад.. MISSION IMPOSSIBLE шиг л.. Хамаг дэвтэр ноот моотыг нь хүртэл хуудас болгоноор нь эргүүлж нтр.. Юуу ч гарч ирнэ гэж боддог байсийн... Одоо ч гэсэн эмээгийнд очихоор шкафы нь ухаад зогсчийшт. Одоо бүр 2-лаа болцон айн. Манай хүүхэд бас нөгөө өрөөнд ..

 Ээж нэг бие хамгаалдаг нүүрлүү цацдаг перц гэнүү ? юм авсын байна л дааа. Би тэгээд тэднийд сүүлд очоод нөгөө өрөөрүү орсон чинь ХӨӨЕ ЦАЦДАГ ПЕРЦ ХОЛ ТАВЬСАН БИЗ, НАА СИТРУС ЧИНЬ МЭДЭХГҮЙ ШУУУД " ЭНЭ ЮУИЙНН" ГЭЭЛ НҮҮРЛЛҮҮГЭЭ ЦАЦНА ШҮҮ гш. Тэгээд суужийсан чинь ээж ЭНЭ БАЙХГҮЙ ЮУУ НӨГӨӨ ЦАЦДАГ ЧИНЬ гээд яриаад ойртоод ирсэн чинь ,, би гэнэт аймар зочснооо АААААА гээд дальдчиж нүүрээ таглаж нтр. ЮУУ ГЭЖ ЧАМРУУ ЦАЦЖААХИЙМБЭЭ МАНГАРШТЭЭ гш хаха. Мангар л юм дааа нээрээ тэ хаха.

15 comments:

smile said...

хөгжилтэй бүсгүй шүү. эхнийхийг ч яг аятай юутай хээтэй нь л уншлаа шуу даа.

Anonymous said...

1т гэж мэдээ, мухахаха

Anonymous said...

өөөө энэ смайл яг бичжаахад паблиш дарчиж хннн

Piglet said...

Өвөл цантсан төмөр долоож хэлээ нааж байсан уу Цитрусээ. Мэдээж тийм л биз дээ хихи.

citrus said...

uzelguil yahudee. 2,3 ,4 udaa ch uzsen. ene tumur gaigui bh geel naahaar naaldchdag naatsn..:-P

sunevolve said...

kkk estoi huurhun sh dee

smile said...

teriig asuux yun Piglet. oilgomjtoi kkk

Behi said...

Haha

Piglet said...

Асуултаа буруу тавьсан байнаа. Хэлээ хэдэн удаа цантсан төмөрт наасан бэ гэвэл илүү онох байж дээ.

bebu said...

bi 2

alice said...

xaxaxaxaxa, eleg olj uguurei.

ariuk said...

hajuugar n ungurhiin tudiid yum evdeldeg humuus bdiimaa ter chi bh n...

Unknown said...

ккк баахан инээлээшд. тийм хүмүүс бий бий, манай дүү бас тийм. ээжийн обруүк хавчаар энэ тэрийг нилээн хэдийг цааш харуулсан. би тийм юм зүүдэггүй үе болохоор гайгүй. сүүлдээ бид, бүгд юмаа харамлаастай, алий аваад ир аягүй бол чи эвдчихнэ, хугалчихна гэхээр нөгөөх нь инээгээл өгнө. өөрөө ч авсанаа мэдэхгүй, зөнгөөрөө барьчихсан суудийм шиг байгаан.

Nonna said...

хэхэхэ надархуул эвдлэн сүйтгэгч юм шиг байна даа ... наадах чэн даамжрахаараа бүр үнэтэй үнэтэй юмнууд эвдээд унадымшиг байгаан ... миний барьсан утаснууд эвдрээл эвдрээл яачдын бүү мэд хүмүүсийнх зүгээр л байхын ... ойр дотныхон намайг утас мутас юм хумандаа хүргэх үүнэн дургүй ээ хэхэхэ утасныхаа цэнэглэгчийг хүртэл хол байлгахыг хичээцгээнэ шө дээ ... энэ ч их энергийн төвшин өндөртэй хүмүүсийн асуудал байх эдр хахаха ааааая аймаар дөвийлгөж эдр

Anonymous said...

Yaaj ingej bichej chaddimbe, zugeer suuj bgaal shuud bichdiimu urd udur orondo bodoj bgaad temdgelj baad bichdiimuu? Mundag yumaa

Post a Comment