миний бичих гэсэн гол зүйл

12/26/13

kiril deer bolgoj baigaad bichnee. Гадаа сайхан цас оржийшү тэ. Энэ тэхдээ миний бичих гэсэн гол зүйл ерөөсө биш л дээ. Оюутан байлаа л даа. Өвөөгийн найз уух дуртай нэг өвөө байдгийн. Манай өвөө ч уух дуртай хүн байсийм л даа. аягүй добрый , тайван, сайхан сэтгэлтэй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү, нэрэлхүүгээсээ болоод муричдаг зангий нь би өвлөж авсын. тийн .. Энэ тэхдээ миний бичих гэсэн гол зүйл ерөөсө биш л дээ .. Аягүй сайн орчуулагч байсымаа тэр найз нь . Нэг өдөр өвөө маань За Сувдаа миний хүү тэр өвөөдөө туслаад хийх орчуулгыг нь шивээд хамт ажиллаад өг, цалинтай гэжийн гэлээ.Би ч зөвшөөрөөд ,, Одоо энэ ИБМУТ / иргэний бүртгэл мэдээллийн улсын төв/-ийн JICA-ийн төсөлийг орчуулах ажил байсын. Энэ тэхдээ миний бичих гэсэн гол зүйл ерөөсө биш л дээ. Эхний өдөр ИБМУТ дээр очоод л нөгөө өвөө маань шууд харж байгаал орчуулж хэлээл, би ч төгөлдөр хуурч шиг тачигнатал шивээл сүрхий суусын. Орой боллоо..Өвөө нэг хүнрүү залгаад хүрээд ир мир гэжийнаа. Тэгжийтал үеийх нь нэг ахимаг насны аниа шил архи бариад л ороод ирлээ. Хийжийсан ажил түр хойшлогдож би ч авчирсан хоолыг нь идэнгээ “сдачин” гэж бодоод суулаа. Ядаж интернэттэй байсан бол фэйсбүүк энээтрээ гээд азны коля суужаахгүй юу. Зиаа тэгээд ууж идэж , инээж хөхрөлдөж дуусаад нөгөө 2 чинь суужийсан диван дээрээ тасраад унтаад өгдийм байгааздээ. Би ч бүр бачуураад, уур хүрээд, уйлмаар санагдаад, дээшээ тэнгэр хол, доошооо газар хатуу, гадаа 100 айл хав харанхуй. Хэсэг уурлаж сууж байгаад нөгөө орчуулах материалыг нь аваад , өвөөгийн орчуулгыг харж байгаад бага багаад явууллаа. Уур хүрээл уушиг сагсайгаад бичээд суулаа, өвөө эгч 2-ийн хурхирах тоолонд гомдлын нулимс урсаж нтр. Яджаахд уйланхаймдаа. Арайчдээ гээл усан нүдлээд шивээд суулаа. 00 ормоор байсан ч тэр том барилгыг 3 давхарт хав харанхуй корридороор 00 орно гэдэг бол айн. Яджаахд аймхай. Арай гэж үүр цайлгаваа, нөгөө 2 чинь ч сэрлээ. ЮУ болов яаав ийв хэдэн он бэ нтр болоод миний орчуулсныг хараад Өөө ёстой мундаг хүүхэд байштээ, өвөөгөө ёстой уучлаарай. Миний хүү хоол идчээд ир гэхээр нь идчээд , эргэж ирээд 1,2цаг нөгөөхтэйгээ орчуулгаа үргэлжлүүлж байтал - За өвөө нь гарчаад ирье гэж хэлээд хэдэн цагийн дараа нөгөө эгчтэй дахиж согтуу орж ирээд хаха. Дахиад тасраад унав аа. Би ч бүр боож үхэх гээд, яджаахд орой нь найзуудтайгаа уулзна нтр гээд гэгэлзцэн байсныг хэлэхүү. Нөгөө нэг юмыг нь орчуулаад уурлаад суужийснаа.дундуур нь ширээгээ дэрлээд жоохон унтаж мунтжийснаа.. . аажим аажмаар уур гараад.. нэг мэдсэн чинь маш тайван орчуулгаа хийгээл сууж байлаа. Зарим чадахгүй урт өгүүлбэрээ дуусгаад дотроо баярлаж нтр. Нөгөө 2-ын хурхирах ч саад болохоо байлаа. Нэг л тайван, урамтай ч юм шиг болчихсон. Өглөө гэхэд өвөөд хйисэн ажлаа өгөөд мөнгөө авах гэсэн чинь 100 000-г өгөх ёстой байсан бол 50 000-л байна гэж хэлээд хагасыг нь өгжаагаамдаа. Тэгээд сапирцан юм гэртээ орж ирэд эмээд ховолтол эмээ өвөөг толгой түрүүгүй загнаж хүүхдийн мөнгө олж ир хэмээн хөөж гаргасан бөгөөд өвөө маань орой нь хөөрхий юуун миний мөнгөтэй манатай , уучихсан орж ирж билээ. Хаха.Тэр яахав. Тэхдээ тэр туршлага миний орчуулгын чадамжинд маш том нөлөө болж, их юм сурсан байсан 2 өдрийн дотор. Одоо нээх лаг маг гэж хэлээгүйлдээ тэхдээ хэхэх. Энэ тэхдээ миний бичих гэсэн гол зүйл ерөөсө биш л дээ. Юу гэхээр хүн тухайн үеийн сэтгэлийн хөдлөл, уур уцаар, хүсэл бачуурал, бухимдлаа жоохон л тэвчичих юм бол аяндаа зүв зүгээр болчихдын байлээ л гэжж. Ok bye
 

2 comments:

Dreamer said...

Hahahhaa yaasan ch hoorhon yum bichdiim de chi min. Shine onii mend huuheed. Heze bichleg nemkeedaigan beee

Nimkaa said...

ёоооооооооооё олох гэж мянга таван зуун юм боллоо шт. яджыхад шинэ жилийн дайрлага гээд утсаа тавиад тууцан чинэ линк итр обсымнидаа болжээ

Post a Comment