some emo-рол

8/7/14

Өөрийнхөө юу бодож, санаж, мэдэрч, хүсч явдагаа ярьж гаргаж илэрхийлж дэлгэхгүй болохоор өөрийгээ ч мэдэхээ байчих юм. Блог бичдэг байхдаа арай өөр байжээ. Бодол санаагаа цэгцлээд file folder он сараар нь эмх цэгцтэй нтр айн. Тархи байнга завгүй, янз бүрийн юманд сатаараад, хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэл авч явсаар байгаад өөрийгээ ч мэдэхээ байчих юм. Би хэн бэ? Хэдэн он бэ ? хэдэн настай билээ? 15 ? гш Ер нь тархинд түмэн бодол эргэлддэг ч юмуу, хоосон толгойлоод явж байгаа ч юмуу мэдэхээ байлаа хаха. Ээж, дүү 2 бол намайг хоосон толгойлоод явжийгаа л гэж боджийгаа. Тэгэхээр тэр 2-ийн зөв гш. хаха..

 Мэдкүүүмдааа..Нэг бодлын би амьдралаас аягүй олон юм хүсдэг шунахай хүн, нэг бол юу ч хүсдэггүй ямар ч зорилгогүй мулгуу хүн байхөөө.. Амьдралаас хүн болгоны авч мэдэрч таашааж байгаа зүйлийг адилхан мэдрэхийг хүсээд, байгаа байдалтайгаа эвлэрдэггүй ч байж магадгүйн.Угаасаа би чинь аягүй барьцамтгай штээ кнкн. Эцэст нь яг бодоод, дүгнээд, хэргийн мөрөөр мөшгөөд, мөрдөн байцаагч Деррик нүдлээд ирэхээр ХАЙР ХАЛАМЖ СЭТГЭЛ ХАНГАЛУУН ТАЙВАН АЮУЛГҮЙ байдал л хүсч байгаам шигээ. Энэ бүх овоорсон овоорлооо онгойлгохыг хүсдэггүй, ухаж гаргаж шархаа цэвэрлэхгүйгээр зүгээр л нүдээ аниаад таглачихсан,, тэр зүйлээ ууж идэж шоу парти-гаар л дарахын. Эцэст нь энэ бүхэн хаашаа эргэхийг мэдэхгүй л байна. F5 дарах нь миний мэдлээс хэтэрсэн, олон хүний амьдрал хамаарсан зүйл, дарвал би амиа бодсон бэртэгчин нэгэн болох ... 


ёохххххххххххх зазазаза.. арай гайгүй болчлооо шүүү.. 


ЖА НАЙНУУДАА 2 Коммэнт авсан байна .. ҮҮҮҮ... Бөөн баяр.. Баярлалаа. 

 Ер нь ойрын үед намрын синдром идэвхтэй хөдлөөд сэтгэл гутрал, хөөрөл ихтэй байгааг минь тухлан сууж, таалан соёрхно уу гш утгагүй. 

 Найз маань саяхан ээжийгээ алдсан юм. Ээжийх нь барьж байсан дугаарыг хамаатных нь нэг эгч авч л дээ. Харин өчигдөр утсанд нь дуудлага ирэхээр нь хараад дотроос нь нэг юм огшоод дотор эрхтнүүд нь амаар гарах гэж байгаам шиг хүчтэй мэдрэмж төрсөн гэдгийг нь сонсоод бүр нээрээ л утасны контактс дотор байдаг EEJ гэсэн 3 үсэгтэй сэтгэлд дотно, нүдэнд дулаахан ганцахан нэр ямар агуу болохыг мэдлээ. EEJ гэсэн дуудлага, мэссежнээс хааяа яаж төвөгшөөдөг билээдээ... хэрэв энэ дуудлага дахиж хэзээ ч ирэхгүй гэж бодвол ямар байх вэ? гэж бодоод гялс ээжрүүгээ залгалаашт

.



Манай тэр найз ,, та нар бараг мэдэх биздээээ.... МИшааа штээ ..


МИний эргэн тойронд байгаа, миний дуртай хүмүүсийн нийтлэг зан чанар гэвэл ер нь л яг өөрийн дураар, баг өмсөхгүйгээр, илэрхийлэх гэсэн юмаа чөлөөтэй илэрхийлж, хийх гэсэн зүйлээ хэнээс ч айж эмээхгүйгээр хийдэг, өөрийн гэсэн ертөнцтэй , өөрөө өөртөө үнэнч байдагт оршдог. Тийм хүмүүсийн дунд би яг л сүрэгтээ орсон заан шиг л байдаг гш.. хаха



Үнэн мөн байдал гэж юу вэ? 


 Хураагаагүй ор, халамцуу хүн сэтгэлээ онгойтол уйлж буй тэрхэн мөчид хамгийн үнэн цэг дээрээ байх ,урссан нүдний будаг, дурласан хүний дулаахан харц, дөнгөж өглөө сэрмэгц эргэн тойрноо мартах хэдхэн секунд, хайртай жүжигчин нь таалал төгсснийг сонсох агшинд авах бяцхан уулга алдалт, , хэн нэгэнтэй муудалцсан тархинаас гараагүй түүхтэй сууж байхад өөр нэгэнтэй утаггүй яриа дэлгэн суух мөчид гаргах хөлдүү харц, ... гэх мэт хүмүүсийн үнэн мөчүүд


2 comments:

Anonymous said...

mon ch ih huleeleedee :D

Dreamer said...

Neg heseg blog chin haalttai hasagdchij geel aimar uruu doroi tsarailj yavtal chi min butsaad irj deeee :* welcome back.

Post a Comment