Би Ай Жи

10/15/14

Та нар нээрээ мэдэх билүү?

гш юуу ч асуугаагүй байж тээ. 



Надыг хүмүүс ер нь том биетэйгээр минь айж эмээлгүй дуудаж, хоолой амныхаа бай болгож, зугаа юугаан гаргаж, сэтгэлийн амар амгалан,гүн таашаалыг авдаг гэж? ... Би уг нь нээх том биетэй бишийгээ мэднэ л дээ..Гэхдээ миний амьрдалын замнал өөрийгөө ингэж бодоход хүргэсэн юм. Энэ бүхэн намайг бага байхад, tom and jerry дөнгөж  үзэхээ болиоод 8 сар болж байхад эхэлсэн ...гэж мэгээд.. 
Миний багын найзыг Сувдаа гэдэг байлаа.. Өө нээрээ намайг бас Сувдаа гэдийштээ, эрх биш мэдэх байлгүй дээ тээ хэхэхэхэ.. Багын найз Сувда маань цаанаасаа, угаасаа, уулнаасаа өнхөрснөөрөө, үндэснээсэээ, үтрээнээсэээ төрөхөөсөө лллл жижигхэн биетэй, турьхан охин байсан юм. Бараг л гулсууран дээрээс үсрээд л хөл нь хугарчихдаг, савлуурнаас бариал гар нь хугарчихдаг .. жоохон салхинд хийсчихмээр тийммм турьхан амьтан байсын. Би ми хажууд нь гулсуурнаас үсэрвэл ойр орчмын газар доргиж, цууралт үүсдэг, савлууран дээр савлуурдахад хажууд зогсож байгаа хүүхүүдийн нүүр царай, үс гэзэг нисдэг онгоцны хажууд зогсож буй мэд болдог байлаа гэх нь ч хайшааннн.. кнкнк..

Багаасаа нийлдэг мань 2 өсвөр насанд хүрээд Амеерккк оронруу хамтдаа явсын.. Тэндхийн монголчуудад мэдээж 2 адилхан нэртэй хүмүүсийг ялгахын тулд хэлбэр хэмжээгээр нь тодруулах асуудал тулгарлаа.. Яалтчгүү би ТОМ СУВДАА нэрийг тэгэхэд анх удаа авснаар өөрийнхөө Биеийг "Хөхөөний үүрэн дээрх нислэг" киноны Индиан залуугаар төсөөлөх төсөөллийн эхлэл тавигдлаа..















Би ч мөчөөгөө өгөхгүй дургүйцлээ илэрхийлдэг байлаа. Би тийм том биетэй биш биздээ???? Porkeee cara susiaaa??? надаас том биетэй хүмүүс тэр , тэр , тэррр байгааздээээ, яагаад надыг том гээд байгаааанннн.. Бусад маань ч мөчөөг минь авдаггүй байлаа гш.. МИний хажууд АЛЬ СУВДААА гээд асуучихын бол,,, би тэгээл юу гэж хариуулахыг нь тайван гэгч нь хүлээдэг байлааа...
Хариулах этгээд сандарч нтр... ЭНЭ СУВДААГИЙН НӨГӨӨХ НЬ гэж зааж нтр...













Өөр өрөө мөрөөнд орчихсон хойно , ТОМ ЖИЖИГ СУВДААА гэж ярихыг нь сонсчууул... СОНССЫШҮҮҮҮҮҮҮҮҮҮ гэж орилж нтр кака. ТЭрүүхэндээ бас хөөрхөн рекетчин байждэээ... МИний хүслээр бол түүнийг ЭНХСУВД , надыг ЗҮГЭЭР СУВД гэж дуудуулах .. Харин манай хүн бүтэн нэрээрээ дуудуулах аймар дургүй.. Ганцхан би л тэгж дуудах бүрэн эрхтэй бүдүүн гөбстэй байлаа... 


 2-р бүлэг... гэж нтр.. Ажилд оровооо... Манай санхүүгийн хэлтэст гай болж бас нэг Сувдаа байжийнаааа... Яджаахд бас туранхаййй.. Мөр зөр нь хэрзийгээд нээх гоё туранхайй.... хн.. туранхай хүмүүс тэгж хэлүүлэх дургүй байдгийм шиг байгаан. би бол энэ яваа насандааа тэгж дуудуулкуу байхаа.. Бас л том, жижиг-ээр нь дуудаж өглөөө... Нэг өдөр Сувдаатай уулзах гээд нэг хүн reception дээр ирээд " Сувдаатай уулзы" гэсэн чинь ТОМ УУ ЖИЖИГ ҮҮ гэж асуухаар нь " Зааа бараг том нь байхааа" гэж хэлжилдээ. Тэгсэн reception надыг дуудаад, би сэгсэлзээд гараад ирсэн чинь харснааа ӨӨӨ ГҮҮҮ ГҮ ЖИЖИГ НЬ ЮМ БАЙНААААА гшшш..



















Миний хүслээр бол түүнийг БЭЛЭН СУВДАА , надыг БЭЛЭН БУС СУВДАА гэж дуудуулах.. / манай хүн касс- бэлэн мөнгөө хариуцдаг би банк нтрээ хариуцдаг байсын кака/. Харин манай хүн тэр нэрэндээ үнэн дургүй ...


3-р бүлэг... гэшшш.. Заза сүүлийн Сувдаа бол Хан -Уул дүүрэг байтугай Улаанбаатар хот байтугай Монгол орон даяаарх хамгийн жижиг биетэй Сувдаа байхөөөөө... Ёстой нүүр бардам томоорооо дуудуулаад дууссан даа. Тэрнээс хойш өөрийнхөө том биеийг шоолж моолж, хүн болгонд томоо гайхуулжаам шиг өөрийгөөө доош нь хийж мийж, нийлж инээлдэж нтр. Өөрийгөө том гээд байхаар хүмүүс тэгж харахаас ч өөр яахавдэ тиймэээ... Хамгийн сүүлд нээрээ нэг дэлгүүрт гоё гутал харчихаад 40 размерийг нь өмсөж үзсэн чинь жоохон том байхаар нь, 37-г худлаагаасаа өмсөж үздийм билүү гээд бариад зогсож байсан чинь худалдагч аниа : Гүйээ чи наад 40-өөө авааа, чиний биенд чинь угаасаа яг таарч байна" гш. Зөөзз гш..
Бас нэг удаа facebook найзтайгаа анх удаа амьдаараа уулзсан чинь Хөөөххх Сувдаа чи чинь ийммм том байсиймуууууу гээд дээшээ харж нтр.. ТИЙштээээ чи минь иймм жижкэн байсиймууууу гэж доошоо харж нтрүү кнкнк.

3 comments:

Anonymous said...

chamtai sayahan taaraldsaaan. tom bietei haragdaagui shu. bi uuruu jijigduu bietei shd

Anonymous said...

u neeree chi ih goyo aristaim bailee

sunevolve said...

citruseeee bnuuuuu

Post a Comment