АХЭММ -ийн ард

2/1/13

Хүүеэээ би нээрээ түрүү жил лифт-нд яаж гацснааа бичээгүйм байлээштээ. Сая бүр гэнэт санаад бичих юмтай болсондоо болоод ямар их баярлавааа, лаг хурал дээр суужийсна Хааяадаа ганцаараа энд тэнд байжаагаал инээдтэй юм бодчингуут ганцаараа инээснээ хүн амьтнаас санаа зовонгуутаа инээлтээ аажмаар уусган шилжүүлж төв царайндаа орж нтр, төгсгөлд нь бага зэрэг хоолойгоо засаж масцан тэ.

  Хоолой засна гэснээс дээхнэ үед ,, дээхнэ ч гэждээээ ДЭЭР ҮЕД идээ ундаа элбэг дэлбэг байгаагүймдаг, эрхэлж наадаж элсэн дээр өнждөг байсиймдаг, хагарч цадатлаа иддэггүй байсиймдаг, халдвартын автуусанд сууж төөрдөг байсымдаг гэж мэгж хадуураад яаахав. Манай эмээ нарийн нандин, чихэр михэрээ гал тогооны цонхны доор байдаг ханын жижиг шүүгээнийхээ доотлын ард баахан тор мор, будаа мудааныхаа ард нуучдаг байсийн. Тэр мэрийг нь мэдэлгүй л яаахавдэээ, ер нь л гэрийхээ булан тохой хаана юу нуусныг андахгүйшт. Тэгээл эмээ өвөөг зурагт үзжаахд нь ЁООХХХ гээл худлаа суниааж босоол 00 орох гэжаам шиг болнооо. Тэгээл худлаа 00-ийн чийдэнг ПАДД гээл бахархалтай нь аргагүй алгадаж асаажаам шиг сонсогдуулчаал цаашаа үргэлжлүүлээд гал тогоооны чийдэнг зугуухан чимээгүй асаанашт.. Чийдэн унтраалганы On/OFF товчны яааг дунд нь тааруулж анивчуулах ч бас гоё мэдрэмж шүүүү хмммм гш. Хааяа буудаад шатчихдагийг эс тооцвол шүү дээ похахаха гш,, ахем.. За тэгээд чийдэн асаачаад жооххон азнаж харж ,, эрхэм хүндэт хүрэн костюмтай залуусыг үүрэндээ орохыг хүлээнэ шүү дээ, тэгээл орчингуут нь чимээгүй тэр ханын щкафыг онгойлгышт.. наан нь хэтэрхий их уут мууттай байвал шажиганаад бас хэцүүүүү... 00 орсым шиг яваагүй үед иймэрхүү уут муут шажигануулах чимээ ч юмууу ширээ мөргөх ч юмуу янзүрийн чимээ гаргачихвал хоолойгоо нээх засдаг байсийн АХЭМММ гш. ЮУугүсэн ч үгийн.. хоолойгоо заслаа гээд чихэр хулгайлаагүй гэж бодогдуулахымуу мэдкүү одоо ч сайн ойлгохгүй л суужийн. Хоолойгоо засаал яваадайсан яаасан байхнуу яс юман дээрээ хулгай хийжийсан байх нь байшт паалалала. Тэгээл MISSION IMPOSSIBLE-оо гүйцэлдүүлж аваал ирсэн замаараа сурсан хөдөлгөөнөө хийгээл 00-ийн усаа татчаал чийдэнгээ пад алгадчихаал эргэж ирээд TV үзээд сууж нтр. Нээх санаа нь амарцан царайтай айн хаха.

 АЛЬ НЬ ЦАГААНТАН АЛЬ НЬ УЛААНТАН БЭЭ ӨВӨӨ? гээл суучийштээ

. Хааяа дүү манайд ирэхээр нь бас өгөөмөр сэтгэл гаргаж олсон чихэрээ өгнөө.
 НҮДЭЭ АНИААД АМАА АНГАЙДАА гэнгүүт нөгөөх нь лаг ангайнгуут чихэр михэр тавьж өгч нтр. Нөгөөх МММММММ гээл лаг баясгалантай мишээж нтр. Би өөрийгөө лаг боорцог хайрладаг БОгд шиг бодож модож..   

 Ер нь хаана юу байгааг анддаггүй л байсийн. Өвөө өглөө босоол ӨВӨӨГИЙХ НЬ НЭГ ТИЙМ ЮМ БАЙСАН ЭМЭЭ ЧИНЬ ХААНА НУУСЫН БОЛОО гэнгүүт энд тэндээс гүйж очоол хобб хобб гаргаж ирж нтр. Сүүлд өвөө хөөрхий нэг гар утастай болцон чинь найзууд нь холбоо бариаад энд тэнд уулзаж уудаг болоодайхаар нь эмээ орой ирэнгүүт нь утсы нь нуучнаа. Өглөө тэгээл эмээ түрүүлээд ажилдаа явчуул өвөө бид 2 утасны хайгуулын ажилд орношт. Би хаана нуусныг нь мэддэг байсан ч гэсэн найзуудтайгаа уулзаад уучих байх гэж бодоод олж өгөхгүй худлааа хайлцаж нтр. МИНИЙ ХҮҮ ХААНА НУУСНЫ НЬ МЭДНЭ ДЭЭЭЭ, ӨВӨӨДӨӨ ХЭЛЧИХ гэж ятгаж нтр. Энэ ШАР / надыг тэгдийн/-д мэдкү юм байхгүй эээ гээл хөөргөнөөө. НӨгөөх нь бүх юмыг мэддэг чаддаг болчикоол ай. 
Анх бүүр нөгөө pentium mentium гээл том саарал компьютэртэй болоол, манай гэрээс бараг надаас өөр асаах товчийг нь олчих хүн алгааа. Бүгд тойроод зогсцон би дунд нь PC-нийхаа ард сууцан мэдэмхийрч нтр. Тэгээл хөзөр мөзөрхөн тоглоол эмээ өвөө 2 миний мундагийг гайхаал хаха. Тэгжийтэл юм ухдаг сониуч зан хөдлөөд баахан file folder ухсаар байгаад хэрэгтэй хэрэггүй юмнуудыг нь устгасаар нэг өдөр ажиллахаа байсаншт.
 JAVA гэнүүү хЭЦЦЦЦССС DELETE гш 
COOKIE гэнүүү юуун печенье вэээ ХЭЦЦССС УСТАГА!!! гш.  

 Яаанаа нөгөө лифт-нд гацдагруугаа орж чаддаггүй эээ. 
Тэгжийтэл интернэт гэж юмтай золговоооо.. ДИАУУНННН ДИУНННННН гээл дугарч дугарч дуншиж байж ордийштээ ,, одооны хүүхдүүд мэдкүүүдээ .. Тэр үед monstudnet гэж нэг юм байсиймаа. Тэрүүгээр анх chat гэж юманд орж үзэээл догдлооол айн. ЯААНАА ХАРИУ БИЧЖИЙННН түг түг түг гэж мэгцэн.. Тэгээд USA явдаг жил,, тэр үед тэнд одооных шиг ийм их монгол байгаагүймдөө. Очихоосоо өмнө chat-аар тэнд байдаг нэг баньдтай чат-лаад. Ирээд хэлээрэй мэлээрэйй. Монголооос хүн ирнэ гэсэн чинь гоё бйана майна. Teenager ч байж тэнэг ч байж.. Очсон хойноо сургууль мургуульдаа орчоол нөгөөхтэй чат-лжийгаад шуудангаар зурагаа солилцдог баатар болсон чинь би лаг гэнэдээд явуулсан , нөгөөх нь явуулаагүй ч билүү. МИний нээх тэнэг зураг байдийн. нээх тэмээний ноосон одеялны наана сууцан за юуу, гэртээ таавчик авч амжаагүй сандаал өмсдөг байсиймаа.. Даараад оймс өмсөлгүй яаахав.. оймсон дэээрээ сандааль шахцан.. Тэгснээ өргөн өмд өмсцөөн бас болоогүй.. тгэснээ нэг чихмэл тоглоом барьцан нтр хаха. Цочсон биз. Тэгээд таг болж нтрр.. Бүүр хэдэн жилийн дараа манай нэг найз тэдний хотод очоод манай найз CITRUS нтр гээд ярьсан чинь ААН ТИЙНН ТИЙНН НАДАА ЗУРАГ НЬ БАЙДИЙШШТТ гээд үзүүлсэн гэсэн хаха. Одоо монголд ирцэн том залуу болсон байлээ. би ч том хүүхэн болждээ ..хэдэн КГ юм бүү мэд. 60-аас буухгүй байгаамдаг пятко. Заза лифт-нд гацснаа маргааш бичий.Жоохон авцалдаагүй болчих байх ггш. нээх авцалддаг хүн шиг кнкнккн

17 comments:

smile said...

xe xe xoorxonshdee. ingeed bichleg michleg oruultsan

Anonymous said...

харин тэ овоошдээ, бичиж мичжийгаа юм нь ч хөөрхөн, бичиж мичжийгаа стайл нь ч хөөрхөн, бичиж мичжийгаа хүн нь ч хөөрхөн, умшиж мумшжийгаа хүнүүс нь ч хөөрхөн...

citrus said...

:D ingeeeedaival bicheelaishd

chuups said...

heheheh shuud tosoologdojiin she ter zurag. neeree barag bugd l chihmel barij avhuuldag bsan bhoo, nadaa ch bas tiim zurguud baigaa, unen avtsaldaagui huvtsalchihsan, odoo uzvel goe l sanagddag yum. za margaashiin bichlegiig huleej baiya

Piglet said...

Чихмэлтэй хүмүүс гоё юмөө, надад тийм юм нь байхгүй гэрт гадаагүй өмсдөг ганц өмдтэй, өвдөг нь хар болчихсон үнэн алиа нэг зураг шууд санаанд оруулчихлаа хаха

Behi said...

Hehe

Yuri said...

Hahaha unen mergejliin hulgaich ain. Butsaad bas usaa tataad gerlee neg algadaad suuj ntr kkkkk huurhun shde

Yuri said...

Manai eej chihernuudee huvsasnii shkafand nuudag boltsiin suuldee bi olood bolohgui bolohoor. Baahan baahan huvtsasnuudiin aliniih ni ch door hiisen baij bolno kekeke. Tegeel egchiin arga nariisaal evheitei huvtsasnuud deer neg neg changa darj uzne shde tegeheer shajiganaad l gyalgar uut ni dugaaraad l tsaaduul chini nadad barigdchihna daa kkkkk

Anonymous said...

liftend gatssan tuhai umshkaal bain bain orj irseer btal hagas sain udur duusloo....hamag ajil aldagdloo...hurdan unshchaad geree tsewerlemairaashdeee citrusmaa

Anonymous said...

umshigchidaa liftend gatssan tuhai beegii barisan citrus gedeg blogchin haragduul irj beegiigee shahahiin bishvv geed damjuulaarai..

gigi said...

Goy blog bichdiiushuu

Anonymous said...

margaash chin duuschlaashd ...
beegii bhgvi :(

Umi said...

Huurhunshd, my naiziin ongod tenger butsaad buujee gsh, za bicheed bai hongor min

Umi said...

Ter Floppy A гэж хөгийн диск. Оюутан байхад гүээмөнчиг их сэдвийн ажил, рефератыг маань киллерддэг байж билээ.

Anonymous said...

dial-up net-tei blaa huurhii. monstudnet-d udurjin chatlaad suudag bailaa huurhii. bas uur heden chat bsiinmaa. odoo martaj. ene chini win95iin ue bn. bur dos-iin orchind digger-ddeg bailaa shuu dee. saihan dursamj. tnx

Umi said...

hooed deetliin diggercheen sainuu gesh, uye tengiin uher honi jilten bh shig baishd, bas ter uur chat chin mongolei.de shuu dee naizuudaa gsh

dream said...

hahahahha yohh soliorhiimda ta ch :))

Post a Comment