Нью Йорк хотын таксиний жолооч ийнхүү бичжээ :

Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа . Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.
" Жоохон хүлээзнээрэй одоохон" хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа .Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдно.
Нилээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв.эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэвүү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй боловуу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.
- МИний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр асуулаа. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь " Зүгээрдээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм" гэж хариулав.
- Өөө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг юм байгаан. Хотын төвөөр дамжин очиж болохуу ?
- Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ
.
- Зүгээр зүгээр.Би асрамжын газарлуугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.
Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. ГЭвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.
- Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь таксины тоолуураа аажуухан унтраалаа
- Ямар замаар явахуу 2 -лаа ? хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тЭр нэгэн цагт лифт ажлуулагчаар ажиллаж байсан газараа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингуудруу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана.
Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт
- БИ их ядарч байна. Явъя даа хэмээлээ.
Бид 2 түүний заасан хаягруу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажина. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.
- Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.
- Хэд ч хэрэггүй ээ эмээ.
- Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ
- Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.
- Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газарлуугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл , амьралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.
Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй.
Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яаана? Би машинаасаа буулгүй сигналдихаад яваад өгсөн бол яаана?
Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ.
Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг гэдгийг бид мэдэхгүй.
Ийим зүйл уншлаа. ОДоо тгээд цагаан сар болох гэж буйтай холбогдуулаад тиймээ? Цагаан сараар эмээ өвөө, хөгшид буурлууддаа санаа тавин халамжилцгааяааа . Дараа нь бид нарт зөндөө л цаг байна.
цагаан сарын өмнөхөн бичсэн бичлэг
2/8/13
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
quee yu boloh ni ene vee, urdiin 2 unshaagui bichlegee umshchaad nuur huudas darsan chin shine bichleg, mmmm unshaahxii
Нүдэндээ төсөөлөөл уншаад байлаа... Сэтгэл нэг л гунигтай болчихлоо... Дан инээдтэй бичдэг Цитрус маань энэ удаа их өөр бичжээ, яг шигтгээ шиг...
BB.
Citrus maani hedii fun fashion show cool gedegch iim uhaantai busgui gedgiig ni bainga medregddeg shu
crying :(
Chi mini ingej hamar yum zangiruulah gej...
Гоё орчуулжээ чи минь
Yamar udaan shineljiinaaa???
BB.
hairtai ania n yum bicheerei sanaad bnashoo
!!!
эмээгээ саначлаа байна
setgel hudulchihluu
Post a Comment